Нийгмийн

Сарын эхний хорь хоногт Хүдэр болорвсруулалтын төлөвлөгөө 100.4 хувь биелэлээ

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт 7 сарын эхний 20 хоногийн байдлаар гарлаа.  Уурхайчид энэ хугацаанд 1446.9 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөгөө 106.8 хувиар биелүүлжээ. Мөн 640 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөт үзүүлэлт 118.8 хувиар, 2055.6 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөт үзүүлэлт 98.8 хувиар биелсэн дүнтэй байна. Баяжуулагчид 1830.9 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 100.4 хувиар биелүүлэв.

Сарын эхний 20 хоногийн байдлаар, хүдэр дэх зэсийн агуулга 0.456 хувь, молибдений агуулга 0.0145 хувь буюу төлөвлөгөө 98.7-106.4 хувийн үзүүлэлттэй байна. Зэсийн металл авалтын төлөвлөгөөг 100.5 хувиар, молибдений металл авалтыг 103.3 хувиар тус тус биелүүлжээ. Харин баяжмал дахь зэсийн металл авалт 99.6 хувь, молибдений металл авалт 110.4 хувийн дүнтэй байгаа бол зэс молибдений агуулгын төлөвлөгөө 102.1-105.9 хувиар биелэв.

Энэ хугацаанд хуурай жингээр нийт 34629 тонн зэсийн баяжмал, 346 тонн молибдений баяжмал  тус тус ачуулж, чанарын төлөвлөгөөг 102.1-105.9 хувиар биелүүлж ажиллалаа. Одоогоор агуулах дахь зэсийн баяжмалын үлдэгдэл 6670 тонн байна гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв.  

Эх сурвалж: http://www.erdenettoday.mn/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button