Нийгмийн

Хүний АМИНААС ҮНЭТЭЙ PCR шинжилгээний аппарат

Халдвар гарсан аймгаас нийслэлийг зорьж буй иргэд 22-ын товчоон дээр PCR-ийн шинжилгээ өгч, хариу гарсны дараа нэвтэрч байгаа аж. Шинжилгээний хариу гартал иргэд машиндаа хэдэн ч цаг сууж магад. Уг нь оршин сууж байсан аймагтаа PCR шинжилгээ өгчихвөл өвлийн хүйтэнд машиндаа ингэж удаан сууж, тух алдахгүй. Бид халдвар, халдвар гэж яриад удаж байгаа юмсан. Гэвч аймгуудад PCR шинжилгээний аппарат байхгүйн балгаар иргэд тух алдаж, амь насаараа хохирч байна.

Манай улсад коронавирусийн халдвараар нэг ч иргэн нас бараагүй ч өчигдөр 22 цагийн үед Архангай аймгаас 22-ын товчоон дээр ирсэн 58 настай эмэгтэй өнөө өглөө 09 цагт нас барлаа. Аймгаас гарахдаа тэрбээр түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан аж. Биеийн байдал нь тааруу, эмнэлгийн тусламж хэрэгтэй байна гэхэд ч түүнийг нийслэл рүү нэвтрүүлэхийг ч зөвшөөрсөнгүй. Уг нь эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй иргэнийг шинжилгээний хариуг нь гарахыг хүлээлгүй нэвтрүүлчих сэн бол хүний амь эрстэхгүй сэн.

Гэвч эцсийн бүлэгтээ улс мөнгөгүйн балгаар л энэ иргэний амь эрсэдлээ. Хүний аминаас үнэтэй PCR шинжилгээний аппарат байгаа юм бол түүнийг авахын тулд ахиад хэчнээн иргэний амь хэрэгтэй вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button