Нийгмийн
Зорилтот бүлгийн 13000 гаруй иргэнд хүнс тэжээлийн тусламж үзүүлжээ

Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Улаан загалмайн хороо хамтран нийт 3392 өрхийн 13000 гаруй иргэнд хүнсний багц, түлшний тусламжийг үзүүлжээ.
Тодруулбал, Засаг даргын 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн А/462 дугаар захирамжаар эрсдэлт нөхцөлд байгаа дүүргийн 300 өрхийн 1579 иргэнд 7,5 тонн өргөн хэрэглээний хүнсний багцийн тусламж, 510 өрхөд 18870 шуудай буюу 471 тн 750 кг сайжруулсан шахмал түлшийг тус тус өгсөн байна.
Мөн дүүргийн Улаан загалмайн хорооноос өндөр эрсдэлтэй 400 өрхийн 2135 иргэнд хүнсний багцийн тусламж үзүүлжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.