УЛС ТӨР

Зөвшөөрөгдсөн 15 байгууллагын автомашин хөдөлгөөнд оролцоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр хотын захирагчийн орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Автомашины хувьд зөвшөөрөгдсөн 15  байгууллагаас бусад иргэдийн автомашин хөдөлгөөнд орлолцохгүй. Өмнө нь хөл хорионы үеэр явж байсан 13 байгууллагуудын 923 мянган автомашинд QR код олгож байсан. Энэ код нь сэргэнэ гэсэн үг.  Нэмээд хүүхдийн байгууллага болон төрийн захиргааны байгууллагуудын автомашинуудад нэмж QR код олгоно.

Нэмээд такси үйлчилгээний 800 автомашин үйлчлэхийг зөвшөөрч байна. Одоо эрүүл ахуйн дэглэмийг мөрдүүлээд такси үйлчилгээ явж эхэлнэ. Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн горимоор үйлчилнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 21, 2020 19:16

Нийтийн тээвэр таксигаа бүр хоригло.Энэ хоёрыг хориглосон байхад хүмүүс гараад байхгүй жинхэнэ хөл хорио болмоор санагдах юм.2ын хооронд юм ингэж байхаар тэгш сондгойгоор явуулчихаач

Холбоотой мэдээ

Back to top button