ЭДИЙН ЗАСАГ
РОЙТЕРС: Монгол Улс Оюу толгойгоос хувь эзэмшихээс илүү татварын орлогоо нэмэгдүүлэхийг зорино
Сүүлийн өдрүүдэд гаднын хэвлэлүүд манай Засгийн газар Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах саналыг хөрөнгө оруулагч талд тавьсан талаар мэдээлж буй.
Энэ талаар Ройтерс агентлаг мөн мэдээлжээ. Ингэхдээ уг гэрээг цуцалж, шинэчилж сайжруулсан зүйл заалтуудаар дахин үзэглэх саналын Рио Тинто компанид тавьсан хэмээжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хувь эзэмшигч байхаас илүү татварын орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зорьж байна гэж онцолсон байна.
Дотоодын эдийн засагчид “Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувиа тусгай роялтигаар солих нь зөв хувилбар гэдэг дээр санал нэгдээд буй юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.