УЛС ТӨР

П.Наранбаяр: Д.Сумъяабазар төлөөлөгчдөд шүүмжлэх боломж өгөхгүйгээр тайлангаа тавьчхаад гараад явлаа

Өнөөдөр /2021.02.10/ Нийслэлийн ИТХ дахь Хөдөлмөрийн үндэсний намын гурван төлөөлөл сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд иргэдийн саналаар сонгогдсон төлөөлөгчдийн хувьд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын ажилд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна.

Тухайлбал Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ХҮН-ын гишүүн П.Наранбаяр:

“Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга ковидын үеэр хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг төлөөлөгчдөд тавилаа. Уг нь төлөөлөгчид түүний тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Гэтэл тийм боломж олгохгүйгээр, зүгээр тайлангаа тавьчхаад л яваад өгч байна. Хэрэв боломж олгосон бол бид хангалтгүй ажилласан гэдэг асуудлыг тавих байсан.

Ер нь муу ажилласан гэдгийг ард түмэн мэдэж буй. Өнгөрсөн хугацаанд ямар ямар асуудал гарсан билээ. Иймд бидний зүгээс Д.Сумъяабазарын хуульд заагдсан чиг үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж үзэж байна” гэлээ.

Тэдний хувьд сөрөг хүчин болох АН-ын төлөөлөгчид, мөн үзэл санаа нийлсэн МАН-ын ч төлөөлөгчидтэй хамтарч гарын үсэг цуглуулах хэлбэрээр Д.Сумъяабазарыг огцруулах хуулийн гаргалгаар эрэлхийлж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

ХҮН нам гэсэн худлаа дүр исгэсэн нөхдүүд б наа.
Энэ нөхдүүд Оюу толгойгоос санхүүжээд л нээх ард түмний нэр барьсан нөхдүүд

Зочин
Зочин

Амжихгүй ээ

Төв аймаг
Төв аймаг

Сумьяабазар харин ч сайн ажиллаж байна.ОГЦОРУУЛААД ХЭНИЙГ ТАВИХ БОЛ УЛАМ Л МУУДААД БАЙНА ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ ХАР ХАМГИЙН МУУ ЕРӨНХИЙ САЙД

Холбоотой мэдээ

Back to top button