ЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан: Төв банк 5-7 их наяд төгрөг хэвлэнэ, 10 их наядын хөтөлбөр бол мөрөөдөл биш

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын бодлого” хөтөлбөрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Үүгээр Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад хариулж, зарим сэдвүүдийг тодрууллаа.

Цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Төв банк мөнгө хэвлэх шаардлага үүсэх үү гэсэн асуудалд Б.Жавхлан:

“Мөнгөний нийлүүлэлтийг нэмэх чухал үе ирж байна гэж харж байна. Эдийн засгийн өсөлттэй жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 70 хувьтай байсан бол одоо 15 болж унасан. Иймд мөнгөний нийлүүлэлтийг хэвийн төвшинд аваачихын тулд 5-7 их наяд төгрөгийг Төв банк хэвлэх шаардлагатай байна. Харин энэ мөнгийг зөв аргаар эдийн засагт нийлүүлэх хэрэгтэй. Халамж болгож оруулж болохгүй. Энэ Засгийн газар халамжийн бодлогоос татгалзаж, бүтээмж рүү шилжинэ гэдгийг Ерөнхий сайд тодорхой хэллээ. Арилжааны банкнуудаар дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулна” гэлээ.

Цаашлаад хүн амын 60 хувийг вакцинжуулах хэмжээний тун вакциныг худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг бүрэн шийдсэн гэж Сангийн сайд мэдэгдлээ. Түүнчлэн 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар ч тендерийн нугалаа үүсэхгүй, мөнгийг ширхэгчлэн гамнаж ажиллана хэмээгээд “Ерөнхий сайдын 10 их наядын хөтөлбөр бол мөрөөдөл биш” хэмээн онцоллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 10, 2021 20:20

радг�##�амжаа доллор болгоо гэсэн үг удахгүй 10к аар 1 т�##�х авах юм байна

Зочин
Зочин
2 сар 10, 2021 20:26

мөнгөөр бороо оруулах юм байна л даа. Боль доо Жавхлан шиг юмнууд нь сайд хийхээр арга ч үгүй юмаа

Зочин
Зочин
2 сар 11, 2021 00:28

Шуудай мөнгөөр нэг т�##�х авах хэмжээнд хүрсэн Вэнсуэлийн араас орчихвий.

Зочин
Зочин
2 сар 11, 2021 13:39

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 3 ДАХИН БУУРААД БАЙХАД ДОЛЛАР 2850 -ИАС БУУХГҮЙ БАЙНА. ИЙМД МОНГОЛ БАНКИНД БУЙ 8 ИХ НАЯДЫГ ГҮЙЛГЭЭНД БАНКААР ДАМЖУУЛЖ ЗЭЭЛ БОЛГОХ НӨХЦӨЛД ТӨГРӨГИЙН ДОЛЛАРТАЙ ХАОЬЦАХ ХАНШ МӨН 3 ДАХИН УНАЖ 4000-5000 ОРЧИМ ТӨГРӨГТЭЙ 1 ДОЛЛАР ТЭНЦЭХ ЮМ БАЙНАДАА.

Зочин
Зочин
2 сар 11, 2021 20:35

Мөнгө хэвлэж болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button