“Монголросцветмет” ТӨҮГ 289 сая, 93 сая төгрөгөөр суудлын автомашин авах тендерээ өөрчилжээ

“Монголросцветмет” ТӨҮГ 289 сая, 93 сая төгрөгөөр тус тус суудлын автомашин худалдан авах тендер зарласнаа өөрчлөлт оруулах хүсэлтг илгээжээ.
Засгийн газраас 2021.02.17-ны өдөр ТӨҮГ, ТӨХК, орон нутгийн өмчит газруудыг хэмнэлтийн горимд шилжүүлж, шинээр автомашин, тавилга худалдан авахгүй байх, цалин хөлс шагнал урамшуулал нэмэхгүй байх, цаасан мэндчилгээ, бэлэг сэлтийн зардал гаргахгүй байх, орон тоо нэмэхгүй байх, сурталчилгааны чиглэлд ихээр мөнгө төсөвлөхгүй байх чиглэлүүдийг өгсөн.


Харин “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хувьд Засгийн газраас уг шийдвртэй гарсны өмнөх ба дараа нь зарлагдсан хоёр тендерээ өөрчлөлт оруулах хүсэлт илгээсэн нь анхаарал татав. Засгийн газраас ТӨХК, ТӨҮГ-ууд өндөр үнэ бүхий тансаг зэрэглэлийн суудлын автомашин авахыг хориглож, энэ төрлийн худалдан авалт хийхгүй байхыг үүрэгдсэн билээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монрос ичээч ээ. Тэр Мөнхбат идэж уухын дон тусчээ
Тх.үнэнд гүйцэгдэж анх зарлахдаа туулах чадвартай жийп ниссан патроль платиннум гэсэн байсын маргааш нь төсөлд суудлын машин болгож өөрчлөөд их золигтож байгаан