Нийгмийн

Ипотекийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээж авч эхэлсэн тул Та бүхэн дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой.

  1. Ариг банк
  2. Богд банк
  3. Голомт банк
  4. Капитрон банк
  5. Төрийн банк
  6. Хаан банк
  7. Хасбанк
  8. Худалдаа хөгжлийн банк
  9. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
  10. Чингис хаан банк

Жич: Бусад банкууд онлайнаар хүсэлт авч эхлэхэд эргэн мэдээлэх болно.

“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК” ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button