Нийгмийн

Улаанбаатар хөгжлийн корпорацийг Н.Баярчимэг удирдана

“Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, корпорацийн гүйцэтгэх захирлаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баярчимэгийг томилжээ.

Тэрбээр:

  • 2002-2003 онд “Розенблат Ассосэйтс” Канадын цагаачлалын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Эрх зүйн зохицуулалт хариуцсан захирал
  • 2003-2006 онд “Мобиком корпорац”-ийн Зуунмод дахь салбарт мэргэжилтэн, салбарын захирал
  • 2011 онд “Моннис интернэйшнл” ХХК-д хуулийн мэргэжилтэн
  • 2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д хуульч, ахлах хуульч, хэлтсийн дарга
  • 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга
  • 2018-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал
  • 2019-2020 онд “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирал
  • 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
  • 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан туршлагатай аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button