Нийгмийн
Хээрийн түймрийн улмаас 750 га талбай шатжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Улаан хужирын нуруу” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр 11:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллажээ. Тодруулбал, түймэрт урьдчилсан байдлаар 750 га талбай шатсан бөгөөд тухайн өдрийн 16:03 цагт цурамд оруулж, 17:08 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.