НИЙГЭМ

ХӨСҮТ: Шинээр 128 коронавирусийн тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгальмаа "Сүүлийн 24 цагт коронавирусийн 128 тохиолдол бүртгэгдлээ. Тэдний хоёр нь тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсээс илэрсэн бол 122 нь тандалт, судалгаанаас, 5 нь голомтоос илэрсэн” гэж мэдээллээ.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн дотоодын халдвар 3430 болжээ. Үүний 3085 нь Улаанбаатар хотод, 345 нь орон нутагт бүртгэгдээд байна.

Мөн маргаашаас ахмад настнуудыг вакцинд хамруулж эхлэх талаар онцлов.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button