Нийгмийн
Архангай аймгийн Хайрхан суманд халдварын тохиолдол бүртгэгдлээ

Гуравдугаар сарын 15-нд буюу өчигдөр Улаанбаатар хотоос нэг иргэн Хайрхан сум руу шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, замд нь шинжилгээний хариу нь эерэг гарсан. Тухайн иргэнийг Архангай аймгийн шуурхай штаб арга хэмжээний баг постоос буцаажээ.
Гэвч тухайн иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Хайрхан суманд очсоны дараа давтан шинжилгээ авахад коронавирус илэрчээ. Аймгийн шуурхай штаб яаралтай хуралдаж, хариу арга хэмжээний багийг томилон, тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлж буй юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.