НИЙГЭМ

Сүхбаатар аймагт 14.000 га талбай шатжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Өлзийт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:35 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Дорнод аймгийн Булган сумын иргэд ажиллажээ.

Тухайн өдрийн 23:20 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 15-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.

Түймэрт 14,000 га талбай шатжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button