НИЙГЭМ

Гэрээсээ төөрсөн сэтгэцийн эмгэгтэй иргэнийг эсэн мэнд олжээ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Дөрвөлж” хорооллын 4 дүгээр гудамжны 402 тоотод /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т, сумын төвд/ Иргэн Б нь 03.14-ний өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.15-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Уулбаян сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /31 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 03.16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11:45 цагт Тэгш багийн “Дунд сайрын худаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-аас иргэн Б-ийн гэрт эсэн мэнд байхад нь олсон.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button