Нийгмийн

Оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд хагас сая гаруй мал хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний хоёрдугаар сард улсын хэмжээнд 540.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 366.4 (3.1 дахин их) мянгаар нэмэгджээ.

Оны хоёрдугаар сард 243.9 мянган толгой мал хорогдсон нь эхний хоёрдугаар сард хорогдсон малын 45.1 хувийг эзэлж байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл:

  1. Ямаа 298.600
  2. Хонь 159.600
  3. Үхэр 52.900
  4. Адуу 26.000
  5. Тэмээ 3.300 толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.3 хувийг ямаа, 29.5 хувийг хонь эзэлж байна. 

Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон 29.7 сая эх малын 122.6 мянга (0.4%) нь 2021 оны эхний хоёр сард хорогджээ.

Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад хээлтэгч мал 7.1-75.200 толгойгоор хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 79.8 хувийг эзэлж байна. Харин хээлтүүлэгч малын хорогдол 7.7 мянга болж, ухна 4.7 мянга, хуц 2.0 мянга, бух 0.7 мянга, азарга 0.3 мянга, ат 10 толгойгоор тус тус хорогджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button