Э.Цэндбаатарын Токиогийн олимпод оролцох эрхийг албан ёсоор баталгаажууллаа

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга, ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар “Токио-2020” олимпод оролцох болзол хангалаа.
Архангай аймгийн Чулуут сумын харьяат тэрбээр 2017-2020 гаргасан амжилтыг нь үндэслэн, Токиогийн олимпод хүч сорих эрхийг нь баталгаажуулжээ. Ингэснээр Э.Цэндбаатар олимпийн дэвжээнд хоёр дахиа өрсөлдөхөөр болов.

2019 онд дэлхийн медальтан болж, тэр жилээ “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон тэрбээр Риогийн олимпод анх удаа өрсөлдөхдөө хүрэл медалийн төлөөх тоглолтод дийлдэн, V байрт шалгарсан юм. Энэ удаа дутуугаа гүйцээх боломж ийнхүү бүрдлээ.
Э.Цэндбаатарын анхны багш нь Баянгол дүүргийн боксын дасгалжуулагч Б.Энхтайван юм.
Э.Цэндбаатар ДАШТ-ээс медаль хүртсэнийхээ дараа манай сайтад өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1zqjng'"(){}:/1zqjng;9