НИЙГЭМ

Баянгол дүүргийн 25 дугаар хорооны иргэдийн анхааралд

Баянгол дүүргийн 25-р хорооны “Голден парк”, “Цоглог”, “Түвшин өргөө” хотхоны иргэдийн анхааралд:

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагаас Баянгол дүүргийн 25-р хорооны “Голден парк” хотхоны 101-108, “Цоглог” хотхоны 201-203, “Түвшин өргөө” хотхоны 301-305-р байрны оршин суугч 16-гаас дээш насны иргэдийг коронавируст (Ковид-19) халдварын тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулахаар болжээ. 

Энэ хугацаанд 25-р хороонд хатуу хөл хорио тогтоохгүй бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 8 баг, өрх бүрт хүрч ажиллахаар зохицуулалт хийжээ. 

Оршин суугчид та бүхэн олон нийтийн газраар зорчихгүй, гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэн хамтарч ажиллахыг уриалж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button