НИЙГЭМ
Халдвар илэрсэн 11 аймгийн сургууль, цэцэрлэгийг халдваргүйжүүлэх 512 сая төгрөгийг шийдвэрлэжээ
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан коронавирусийн халдвар бүртгэгдсэн, эрсдэл өндөр байгаа 11 аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг цаг алдалгүй зохион байгуулахад зориулж, 512 сая төгрөгийг шийдвэрлэжээ. Түүнчлэн тэрбээр тэдгээр аймгуудын Засаг дарга нарыг гаргасан төсвийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулахад хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ingeed l mungu demii ureed baigaa yumdaa