УЛС ТӨР

О.Цогтгэрэл: АН-ын орон зай хаана байна вэ гэдгийг гишүүд шаардаж байна

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц:Туваан “Гуравдугаар сарын 28-нд товлосон цаг хугацаандаа АН-ын даргын сонгууль явагдлаа. АН-ын даргын сонгуульд оролцсон 4 гишүүнээс 54.6 хувийн саналаар АН-ын шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл сонгогдсон гэдгийг албан ёсоор мэдээлье. Даргадаа цаашдын улс төрийн ажилд нь өндөр амжилт хүсье. Мөн саналаа өгч дэмжиж оролцсон нийт гишүүдээ сайн сайхан бүхнийг хүсье.

О.Цогтгэрэл “Сая дотоод сонгуулийн хорооноос мэдэгдсэнээр 70 гаруй мянган гишүүн саналаа өгснөөс нийт гишүүдийн 55 орчим хувь нь надад саналаа өгчээ. Итгэж, ажил үүрэг даалгасан АН-ын гишүүддээ баярлалаа. Сунгаанд хамтдаа оролцсон үеийн дөрвөн залуу шударгаар өрсөлдсөн найзаа улс төрийн ажилд нь амжилт хүсье. Энэ сунгаа амаргүй нөхцөлд боллоо. Гадна талдаа коронавирус тарчихсан.Нөгөө талаар АН-ын дотоод сонгуульд олон зүйл болдог байсан. Энэ удаа хоёр тамганы хэрүүл гэх мэт олон зүйл байлаа.

Нөгөө талдаа бид олон хоног ард иргэдтэйгээ цахимаар холбогдоод явж байхад энэ нийгэмд АН-ын орон зай хаана байна вэ гэдгийг гишүүд шаардаж байгааг мэдлээ.

АН өөрийнхөө үзэл санаанд бат нот зогсохыг олон зүйл шаардаж байна. АН дотооддоо гишүүдээ оролцуулдаг нам болж хувирахгүй бол нийгмийнхээ,  гишүүдийнхээ өмнө үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихжээ. Дэмжиж саналаа өгсөн эрхэм гишүүддээ, АН-ын дотоод асуудлыг анхааран ажиглаж байгаа ард түмэндээ баярлалаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
3 сар 30, 2021 00:31

Хүүе Тесо Цогтгэрэлээ бадарчин баярлах болоогүй шүү. Хүүк чамайг та�##�ахуу үгүй юу гэдэг байна. Та нарын хоорондын зодоон бол огт хамаагүйэ.

Холбоотой мэдээ

Back to top button