СПОРТ
М.Цогтгэрэл Азийн АШТ-ий алт, З.Сумъяабазар, Д.Хүдэрбулга нар хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий сүүлчийн өдөр Монголын таван бөх барилдсанаас хоёр нь медалийн төлөө барилдахаар боллоо.
Эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд хүч үзэж буй ОУХМ М.Цогтгэрэл хагас шигшээд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга, Казахстаны бөх Эльхан Ассадовыг 7:2-оор яллаа. Ингэснээр шигшээд шалгарч, одоо алтан медалийн төлөө Ираны бөх Камран Гасемпуртай барилдана.

74 кг-ын жинд зодоглож буй ОУХМ З.Сумъяабазар хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, Казахстаны бөх Нуркожа Кайпановт 4:2-оор ялагдлаа.
Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө Киргизстаны бөх Мансур Сиргак Уулутай барилдана.

Мөн 125 кг-ын жинд Д.Хүдэрбулга Энэтхэгийн бөхийг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зовлого