Л.Оюун-Эрдэнэ: С.Одонтуяа гишүүн гаалийн байцаагчийг дарамталж, вакцин татан авалтад нөлөөлсөн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.
Тэрбээр өмнө нь "Манай зарим улстөрчдийн хариуцлагагүй үйлдэл вакцины татан авалтад нөлөөлсөн байна. Шаардлагатай бол тэр УИХ-ын гишүүдийн нэрийг зарлана” гэсэн мэдэгдэл хийж байсан.
Тэгвэл өнөөдөр вакцин татан авалтад саад учруулж, нөлөөлсөн УИХ-ын гишүүний нэрийг хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтэд зарлалаа. Тодруулбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт дээрх үйлдлийг хийсэн хэмээн мэдэгдэв.
Энэ тухай хэлэхдээ, "УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн нар байсан. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг би шалгуулна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад вакцины татан ав�##�тад нөлөөлсөн юм уу, эсвэл бүх вакцины татан ав�##�тад нөлөөлсөн юм уу, тодорхой бичээч.
Ан хан муу юм л хииж чаддаг биздээ ан иин энэ чавка их хэл амтай шүү чадах байх шүү