НИЙГЭМ

21-40 хоног халдвар илрээгүй тул Дорнод аймаг Шар түвшинд шилжлээ

Дорнод аймгийн төв Чойбалсан хот болон 3 суманд сүүлийн 21-40 хоног хүн амын дундаас халдвар илрээгүй тул аймгийн Онцгой комиссын 51 дүгээр хуралдаанаар өнөөдрөөс эхлэн халдварын тархалтын Шар түвшинд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

  • 2021 оны 05-р сарын 21-ний өдрөөс эхлэн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07.00-22.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.
  • Сургалтын төв, сүм хийд, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, спорт клубыг нэг ээлжинд 10-аас илүүгүй хүнтэйгээр,
  • Спорт заалыг 20-оос илүүгүй хүнтэйгээр,
  • Үзвэр үйлчилгээг нийт суудлын 30-аас илүүгүй хувиар,
  • Нийтийн халуун ус, сауны үйл ажиллагааг хүчин чадлын 30-аас илүүгүй хувиар 07:00 – 19:00 цагийн хооронд тус тус үйл ажиллагаа явуулна.
  • 18 хувиас бага спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг 10.00-22.00 цагийн хооронд зөвшөөрнө.
  • Ресторан, кафе, цайны газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, буфет хүчин чадлын 50 хувь хүртэл, ширээ хоорондын зай 2 метрийн зай барина,
  • Зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, супермаркетууд хүн хооронд 2 метрээс дээш зай барих.
  • Үсчин, гоо сайхны газар суудлын хооронд 2 метрээс дээш зай барьж, тус тус 07:00-22:00 цагийн цагийн хооронд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн.

Хязгаарлах үйл ажиллагаа:

⁃ Уралдаан, тэмцээн

⁃ Гэр бүлийнхээс бусад аялал зугаалга

⁃ Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

⁃ Диско баар

⁃ Цахим тоглоомын газар

⁃ Хүүхдийн тоглоомын төв

⁃ Нийтийн бүжиг

2021 оны 05-р сарын 21-ний өдрөөс эхлэн Баян-Уул сум дахь улсын чанартай замын хяналтын цэгээр холбогдох журмын дагуу зорчино.

Хот хооронд болон сум хоорондын хөдөлгөөнийг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 46-р тушаалаар баталсан түр журам болон аймгийн Онцгой комиссын 2021 оны 72-р тогтоолоор баталсан түр журмын дагуу зорчино.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button