Нийгмийн

Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийж буй айлчлалын үеэрээ нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.Левитинтэй 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны байранд уулзаж, хоёр талын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол, Оросын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарилгаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.Левитинг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын референт М.Ю.Моргуновыг “Алтан гадас” одонгоор шагнасныг Б.Батцэцэг сайд гардуулан өгч, баяр хүргэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн өдөр “Евроновости” телевизийн “Страна Индустрия” нэвтрүүлэгт зочноор оролцон, “РИА Новости” агентлагт ярилцлага өгч, Монгол, Оросын харилцааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх, түүний үр дагаврыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button