Нийгмийн

Г.Алтантүрүү “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

“Танайд хоноё” нэвтрүүлгийн анхны хөтлөгч, тус нэвтрүүлгийг хамгийн олон удаа хөтөлсөн сэтгүүлч редактор Г.Алтантүрүү “Алтан гадас” одон гардан авчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн иргэддээ шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Төрийн дээд одон, медалийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, дэд дарга Г.Мөнхсайхан, Засаг дарга Ө.Сумьяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Г.Нарангэрэл, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн нар гардуулжээ.

М.БАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button