НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: Тяньаньмэний талбайн бослогод оролцсон иргэн Ч.Мөнхбаяр мэдээлэл хийнэ

Төрийн ордонд

11:00 цагт Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан болно.

11:00 цагт Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

14:00 цагт Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Тяньаньмэний талбайд болсон бослогын бодит үнэний талаар тухайн үйл явдалд оролцсон иргэн Ч.Мөнхбаяр мэдээлэл хийнэ.

12:00 цагт Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын хяналт, мониторингийн дүн танилцуулж, мэдээлэл хийнэ.

ЭМЯ-ны эсрэг талд Аюуд товерт

12:00 -13:30 цагт Үндэсний Их Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын наадамд зөвхөн монгол морийг уралдуулж, эрлийз адууг тусад нь уралдуулах асуудлаар Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос мэдээлэл хийнэ.

16:00 цагт Энхсаран сувилалтай холбоотой асуудлыг нийтэд ил болгосон иргэн Д.Мөнхбатад холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button