Нийгмийн
Д.Мөнхбатад холбогдох зөрчлийн шүүх хурал өнөөдөр болно

Хилийн чанадаас халдваргүй ирсэн ч “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирус туссан гэж үзэж буйгаа сошиал орчинд илэрхийлсэн иргэн Д.Мөнхбатыг зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгож байв.
Түүнчлэн тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл анги”-аар яллагдагчаар татагдсан тухай хэлсэн билээ.
Тэгвэл түүний эл хэрэгт Хан-Уул дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурал өнөөдөр 16:00 цагт товлогдсон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ з�##�ууг орхи. Иргэд хоорондоо мэдээлэл солилцох мэдэх мэдүүлэх нэгэндээ юм хэлэх эрхтэй хэвээр !