Нийгмийн

Гэрээсээ явсан 10 настай охиныг тоглоомын талбайгаас олжээ

10 настай Н.Мичидмаа охин өчигдөр /2021.06.03/ оройн 20.40 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал дахь гэрээсээ чемодантай хувцсаа авч гараад, одоог болтол эцэг эхтэйгээ холбогдоогүй талаар охины ээж манай сайтад мэдээлэл өгсөн.

Охин гарах үедээ цайвар ягаан куртик, хар өмд, цагаан пүүзтэй байсан бөгөөд дүүдээ гурав хоногийн дараа ирнэ гэж хэлээд гарч явсан хэмээсэн юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон охиныг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олж ар гэр бүлд нь хүлээлгэж өгсөн тухай мэдээлсэн билээ. Эх сурвалжийн мэдээллээр охин Содон хорооллын орчмын тоглоомын талбайд ганцаараа байсан бөгөөд биедээ ямар нэг шарх, сорвигүй байжээ.

Цагдаагийн байгууллагаас охин яагаад гэрээсээ явах болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Anuka
Anuka

????

Холбоотой мэдээ

Back to top button