НИЙГЭМ
170.000 иргэд зээлийн хар жагсаалтаас гарах боломжтой
Нэг удаагийн зээлийн зөрчилтэй, тухайн зээл нь бүрэн төлөгдсөн иргэдийг зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байх шийдвэр гаргасан. Уг шийдвэрт бүх иргэд, АНН-үүд хамрагдах боломжтой бөгөөд хугацаа болон зээлийн дүн хамаарахгүй юм.
Энэхүү арга хэмжээ нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Иймд хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн ангилалд орсон иргэд, ААН-үүд зээл, өр төлбөрөө 2021 оны зургаадугаар сард багтаан барагдуулах хэрэгтэй байна.
Монголбанкны Зээлийн мэдээллийн санд Монгол улсын 1.7 сая иргэн, 40 мянган ААН-ын мэдээлэл байдаг. Үүнээс 10 орчим хувь нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байна.
Л.Дөлгөөн










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоёр чихийг минь авбал ав.