Т.Баярхүү: Хөл хорио тогтоохгүй, хот хоорондын хөдөлгөөнийг хаахгүй

УОК-ын ээлжит хуралдаан 20.00 цагт эхэлж, 22.00 цагт дууслаа. Хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг УОК-ын Шуурхай штабын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа.
Тэрбээр “Хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-наас оруулаагүй. Иймд энэ тухай асуудлыг хэлэлцээгүй.
Хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, тархалт ихсэхээр байгаа тул зургадугаарсарын 25-наас эхлэн бялдаржуулах төв, саун, бассейн, фитнессийн үйл ажиллагааг 10 хоног зогсоохоор боллоо.
Өмнө нь ресторан, хоолны газар, кофе шоп зэрэг байгууллагуудын танхимын үйчилгээг долоон хоногоор хязгаарласан байсан. Энэ хугацааг мөн 10 хоногоор сунгалаа. Мөн амралтын газар, жуулчлалын бааз ч адил.
Ирэх долоо хоногоос 12-оос дээш насны хүүхдүүдийг Файзер вакцинаар вакцинжуулах гэж байна.
19 аймгийн 176 сум тодорхой хэмжээний хязгаарлалттай байна. Иймд хот хоорондын хөдөлгөөнийг хаагаагүй.
Агаар салхинд гэр бүлийн хүрээнд гарахыг аль болох дэмжих бодлого баримталж байгаа. Харамсалтай нь зарим хүн бөөгнөрөл үүсгэж байна. Үүн дээр иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй байна” гэлээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ш 2а.за даа.тэс.тэсэхгүй бол үх боллоо доо.
Зэвүү хүрч байна шүү.энэ олон мянган халдвар авч өвчлөгсөд золиос уу? байх ёстой үзэгдэл үү?засгийн эрхийг ард түмэн тогтоохоос та муусайнууд барихгүй шүү.парад аа хийгээд морьнуудаа уралдуулаад бөхнүүдээ баарцаглуулаарай.ус үстүүд ээ.ихэнх нь хоногийн хоолоо дийлэхгүй байгаа шүү!!!!!!!
зунжингаа хаа