НИЙГЭМ
Туул голыг гатлах үеэр морь нь живжээ

Усны осол: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч”, “Чингисийн өвөлжөө” гэдэг газар Иргэн М нь охин А-гийн хамт мориор “Туул” голыг гаталж байхад морь нь живсэн бөгөөд голын арал дээр байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 12:43 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 13:05 цагт очиход Хан-Уул дүүргийн харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нар голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, А-гтус дүүргийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.
О.ЭНЭРЭЛ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Морио олж голоос гаргаж хөдөөлүүлээрэй дээ ! Голд тэр чигт нь хаячихав. Өөрөөс чинь болж үхлээ хөөрхий амьтан.