НИЙГЭМ
Монти брэнд нэрийн дэлгүүрийнхээ 30 орчим хувийг үндэсний үйлдвэрлэгчдэд түрээсэлнэ

Үндэсний үйлдвэрлэгч Монти брэнд энэхүү хүнд хэцүү үед ашиг орлого нь буурч, дэлгүүрээ хаахад хүрээд байгаа 2-3 үндэсний брэндийг УИД-ийн баруун урд байрлах өөрийн нэрийн дэлгүүртээ Pop-Up Store маягаар буюу талбайн 30 орчим хувийг түрээс, борлуулалтын хувь 0 төгрөгөөр 2021.08.15-ныг хүртэл нийт 45 хоногийн хугацаанд бүтээгдэхүүнээ байршуулан, борлуулалтаа хийхийг урьжээ.
Улмаар мөн энэхүү санаачлагыг нь бусад үндэсний үйлдвэрлэгч, брэндүүд дэмжиж, нэгдэж, бага ч гэсэн бусадтай хуваалцах боломжтой ашиглалтын талбай байвал бусдыгаа мөн урьж, хамтарч ажиллаасай хэмээн уриалж байна.
Тус дэлгүүрт Pop-Up Store ажиллуулах сонирхолтой байгууллагууд байвал 94027007 утсанд холбогдох боломжтой.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.