Чонын дайралтаас хүүхэд аварч, ШТС-ын гадна хоёр иргэнийг зодсон залуу ийн ярьжээ

Завхан аймгийн Нөмрөг суманд өнгөрсөн сарын эхэнд малчин айлын дөрвөн настай охин руу чоно дайрсан хэрэг гарсан. Тухайн үед Амгалангийн Дөлгөөн хэмээх залуу охины ааваас юм асуухаар очсон байна. Гэтэл охин руу чоно дайрсан тул, тэрбээр охиныг хамгаалсан байна.
Тэрбээр энэ талаараа tv4 телевизэд ярихдаа “Аав нь тус чоныг хоёр буудаад алдсан. Би эхлээд ойр байгаа морийг унаж, охиныг шүүрэх бодолтой байсан ч морь амьд амьтан болохоор цэрвээд ойртдоггүй юм билээ. Энэ үед чоно ойр байсан хүүхэд рүү дайрсан. Гэрийн эзнээс “буугаа өгөөч” гэх цаг байгаагүй учир би шууд шүүрээд чоныг буудсан л даа. Буу цэнэглэгдсэн байсан нь азтай хэрэг” хэмээн ярьсан юм.
Уг үйл явдалаас өмнө А.Дөлгөөн шатахуун түгээх газар мөнгөө төлөхгүй зугтах гэж байсан хоёр залууг зогсоожээ. Тэрбээр хийсэн үйлийнхээ талаар “Зөв зүйлийг хийж байгаа хүн юунаас ч айх ёсгүй. Би иргэний үүргээ л гүйцэтгэсэн. Надаас өөр ямар ч хүн байсан адилхан үйлдэл гаргах байсан гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Түүний гэр бүлээс ээж, аав, мөн өвөө нар нь цэргийн байгууллагад ажилладаг байжээ. Харин түүний хувьд огт буудлагаар хичээллэж байгаагүй юм байна.
О.Энхжин




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шударга эр байна даа
Мундаг авхаалж самбаа сайхан сэтгэлтэй залуудаа баярлалаа.Ийм залуус олон байгаасай
Самбаатай эр байна, сайн байна амжилт
Энэ залууд шудрага журам өгөх хэрэгтэй. Эрх биш үлдсэн байх аа, бусдыг нь тараагаад дууссан болов уу?
Зодсон байхдаа яадаг? Зогсоосон гэж бичээч.