НИЙГЭМ
07.01: Өнөөдрөөс иргэн, ААН-үүд зээлээ төлж эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байхдаа энэ оны долдугаар сарын 1 хүртэл иргэн, ААН-үүдийн банк, ББСБ-уудаас авсан зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийг хойшлуулсан. Энэ хугацаа өнөөдрөөр дуусаж байна.
Ингэснээр иргэн, ААН-үүд өнөөдрөөс эхлээд зээлийнхээ үндсэн төлбөрийг хүүтэй нь төлж эхэлнэ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд төлөгдөөгүй хуримтлагдсан үндсэн төлбөр хэрхэн төлөгдөх нь анхаарал татаж байгаа юм.
Түүнчлэн тог, ус, дулаан зэрэг хэрэглээний төлбөрийн хөнгөлөлтүүд ч мөн энэ өдрөөр дуусгавар болох байсан. Харин энэ хугацааг он дуустал сонгох асуудал Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сунгагдаасай
ugaasaa sungagdsan biz de bair gerel dulaanii mongonii tolboriig tor toloh ni
Eniigee uye shattai tsutslaasao odoo ch amidral saijraagui l bn shuu biznes zogsson hever bn!!!