Жонни Депп хуучин эхнэр Эмбер Хердийн эсрэг хуулийн маргаанд ялалт байгууллаа

Жүжигчин Жонни Депп /Johnny Depp/ хуучин эхнэрээсээ салахдаа төлсөн мөнгөтэй холбоотой асуудлаар шүүх дээр ялалт байгуулжээ.
2018 онд түүний хуучин эхнэр Эмбер Херд өөрт нь бие махбодын хүчирхийлэл үйлддэг байсан гэж мэдэгдсэний дараа “The Sun” сэтгүүл Деппийг “эхнэрээ зоддог эр” гэж тодорхойлсон. Энэ мэдэгдэл нь түүнийг “Карибын тэнгисийн дээрэмчид” цуврал киноны ахмад Жек Воробьен дүрээс хасагдахад хүргэсэн. Жонни Депп арваннэгдүгээр сард тус асуудлаар шүүхдээд амжилт олоогүй. Харин ч шүүхээс эхнэрийнх нь талд шийдвэр гарсны дараа тэрбээр “Fantastic beasts 3” киноны гол дүрээс мөн хасагджээ.

Жүжигчин залуу дээрх асуудлаар хуучин эхнэртэйгээ удаа дараа шүүхдсэн. Энэ хугацаанд Эмбер 2016 түүнээс салахдаа авсан долоон сая доллараа Америкийн иргэний эрх чөлөөний холбоо ба Лос Анжелес хотын хүүхдийн эмнэлэгт бүгдийг хандивласан гэж мэдэгдсэн юм.
"Би түүнээс санхүүгийн хувьд хараат байгаагүй. Мөнгө миний хувьд тийм ч чухал биш. Харин энэ мөнгийг хандивласнаар өөрийгөө хамгаалах чадвар багатай хүмүүст тусална гэж найдаж байна" гэж Херд 2016 онд хэлж байжээ.
Энэ явдал нь шүүх хурал түүний талд эргэхэд ихээхэн нөлөөлсөн юм. Шүүгч Эндрю Николь энэ талаар "Долоон сая долларыг буяны үйлсэд хандивлах нь мөнгөний төлөө улайрсан хүний үйлдэл огт биш юм" хэмээн жүжигчин бүсгүйг өмөөрсөн байдаг.
Гэтэл дээрх мөнгийг Херд одоог хүртэл хандивлаагүй байгааг Жонни Деппийн өмгөөлөгчийн зүгээс саяхан дэлгэсэн. Үүнийг Америкийн иргэний эрх чөлөөний холбоо ба Лос Анжелес хотын хүүхдийн эмнэлэг мөн баталсны үндсэн дээр сүүлийн шүүх хурал ийнхүү Жонни Деппийн талд шийдвэр гаргажээ.
(Эх сурвалж: movieweb.com)
О.ЭНХЖИН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За аштай юу даа ах минь
Ахмад жэк спарроу маань жэк воробьев гэнүү орос хүн болоод явчлаа.орчуулгаа өөрийн болгож ажилласангүй дээ.арай дэндүү мэдлэггүй бна.миний дүү ингэж гурилдаж бхаар мал дээр гар.Эгүүр редактор цалинжуулж чададгүймаа гэхэд болор толь нтр ашиглал даа