НИЙГЭМ

Булган аймагт шинэ агуй бүртгэгдэж, зосон зураг, маанийн чулуу зэргийг илрүүлжээ

Булган аймгийн Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт тус газрын хамгаалалтын захиргааныхан болон музейн ажилтнууд хамтарч түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хайгуул, судалгааг өнгөрсөн хавраас хийж эхэлсэн байна.

Ийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцай хэмээх газраас зосон зураг хоёр, хадны хөмөг, маанийн чулуу зэргийг илрүүлжээ. Үүний зэрэгцээ иргэдийн мэдээллийн дагуу хайгуул хийснээр, Хантай болон Сэлэнгэ сумын нутгаас хоёр агуй илрүүлж, шинээр бүртгэсэн аж.

Эхний ээлжид анхааруулах самбар суурилуулж, түймрээс хамгаалсан зурвас татах зэрэг арга хэмжээ авсан талаар Зэд, Хантай, нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун мэдээлэв. Хулгайн анчид, аялагчид, төөрсөн, осолдсон хүмүүс өвлийн улиралд дээрх агуйд орж, гал түлдэг гэдгийг нутгийн иргэд хэлсэн байна. Энэ нь тортог үүсгэх, түүхэн дурсгалын ул мөрийг баллах эрсдэлтэй. Түүнчлэн илрүүлсэн олдворуудынхаа байршлыг нарийвчлан тогтоосон учраас эргэж хайхад хугацаа алдахгүй байх боломж бүрдүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

С.ЧИЧҮҮЛЭН

Эх сурвалж:MNB

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Viagra Kaugummi Kaufen Cialis Generique Est Medication What Is Cephalexin Used For [url=http://cialibuy.com]cialis generic[/url] Isotretino

Холбоотой мэдээ

Back to top button