Нийгмийн
Ор дэлгэх боломжгүй учраас бүрэн тунтай иргэд гэрээр эмчлүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүрийн ээлжит мэдэгдлээ хийлээ. Уг мэдэгдлийн үеэр Эрүүл Мэндийн Яамны Тандалт судалгааны албаны дарга Л.Энхсайхан гэрээр эмчлэх шаардлага гарсан тухай хэлэхдээ,
“Вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэд халдвар авч өвчилсөн бол гэрээр эмчилгээгээ хийхэд болно. Учир нь эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал маш их байна. Дэлхийн улс орнууд нийт өвчлөгсдийнхөө таван хувийг л дээд тал нь хэвтүүлэн эмчилж байгаа. Харин Монгол улсын хувьд нийт өвчилсөн хүмүүсийнхээ 42,3 хувийг хэвтүүлж байна. Үүнийг дагаад эмнэлгийн ажилчдын ачаалал нэмэгдсэн. Тэгэхээр хэвтэн эмчлүүлэгчийн орыг нэмэгдүүлэх боломжгүй учраас гэрээр эмчлэх шаардлага гарсан” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.