НИЙГЭМ
ЭМЯ: Коронавируст халдварын 2461 шинэ тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2461 халдвар шинээр бүртгэгдсэн байна.
Эдгээр халдварын 1298 нь нийслэл хотод бол 1163 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн 8254 хүн эдгэрч, шат шатны эмнэлгийн байгууллагын хяналтаас гарсан байна. Гэвч 19 хүн нас барсан харамсалтай мэдээтэй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.