Нийгмийн

Хэнтий аймагт хээрийн түймэр гарч, 36 га талбай шатжээ

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Хавчуу” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 27-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 14:35 цагт цурамд оруулж, 21:00 цагт бүрэн унтраажээ.

Улмаар “Онон-Балжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны даргад хүлээлгэн өгчээ. Түймэрт урьдчилсан байдлаар 36 га талбай шатсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button