НИЙГЭМ

Мастeруудын олон улсын гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан мастeруудын олон улсын гүйлтийн  V  их наадмын 40-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, бэлтгэл ахлах ахлагч Д.Ариунжаргал мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээний 40-49 насны ангилалд олон улсын 20 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорин, аваргуудаа шалгаруулсан байна.

Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button