СПОРТ

ДЭЭД ЛИГ: Эхний тоглолтод Хүлэгүүд Уурхайчдыг буулгаж авлаа

2021-2022 оны Сагсан бөмбөгийн ДЭЭД ЛИГ 12-р сарын 21 нд албан ёсоор эхэллээ. Улиралын эхний тоглолтоо Хүлэгүүд Эрдэнэтийн Уурхайчид багийн эсрэг энэ сарын 21 ний 19:00 цагт хийж, Хүлэгүүд 108:92 харьцаатай ялалт байгуулав.

Өчигдрийн тоглолтонд багийн ахлагч Билгүүн 28 оноо, 14 самбар авч баг хамт олноо тэргүүлсэн бол хэрэгтэй мөчид Цэрэндагвын Азбаярын алсын зайн шидэлтүүд эсрэг багийн хамгаалалтыг нурааж чадсан юм.

Энэ жилийн ЛИГ-т 13 баг оролцож буйгаараа урьд өмнөх жилүүдийн ЛИГ-ээс онцлог болж байгаа бөгөөд улиралын тоглолт бүр ПЛЭЙ-ОФФ-ын байрлалын төлөөх ширүүн тулаан болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button