Нийгмийн
ХӨСҮТ: Өвчлөгсдийн 63 хувь нь дэлгүүр, эмнэлэг, автобуснаас халдвар авч байна

Эрүүл мэндийн Яамнаас баасан гараг бүрийн ээлжит хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Коронавирусийн тохиолдлын тоо Улаанбаатар, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудлад огцом нэмэгдэж байна. Бидний хийж буй тандалт судалгаагаар ажлын байр, гэр бүлээсээ халдвар ихээр авч байна.
Түүнчлэн дэлгүүр, эмнэлэг, худалдааны төв, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн халдварласан байдал нь батлагдсан тохиолдлын 63 хувийг эзэлж байна. Халдварлаж буй иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд байна. Иймд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.