ЭЗГҮЙ биш ЭВЛЭЛДЭХ ХҮСЭЛГҮЙ ардчилагчид
Улсын Дээд шүүхээс О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон сонгуулийг хүчингүйд тооцсон. Иймд дахин сонгууль зохион байгуулж шинэ даргыг сонгохоос өөр гарцгүй болсон гэж Дотоод сонгуулийн хорооноос үзсэн.
Улмаар Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/ өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд хуралдахаар тов зарласан ч коронавирусийн халдвараар шалтаглан хуралдаагүй. Ингээд энэ хоёрдугаар сарын 09 болгож хуралдааны товоо зарласан.
Гэвч гишүүд нь эзгүй гэх шалтгаанаар дахин хойшлох нь.
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Гишүүд гадаад руу явсан учир ирэхээр нь хуралдана. Тов хэлж чадахгүй" гэжээ.
Ардчилсан намынхан гадаад дотоод явж, эзгүй байгаадаа ч биш. Тэд ирэхийг, хуралдахыг, эвлэлдэн нэгдэхийг хүсэхгүй байгаа асуудлын гол зангилаа. Учир нь тэднийг нэгтгэх эрх ашиг, албан тушаал гэж байхгүй. Төрийн бүх эрхийг МАН барьж, Ардчилсан намынханд шургалах зүүний сүвэгчийн төдий зай ч үлдээгээгүй. Иймийн тул хоорондоо ганц булаалцалдах үлдсэн нь намын даргын суудал. Чухам тэр ганц суудал руу хоёр гурваараа фракцлан дөргүй бух шиг улайралдан дайрсаар Ардчилсан намыг сэхээнд оруулчихсан.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.