Нийгмийн
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын иргэдийнхээ ухамсарт итгэж байна

Сар бүрийн эхний өдөр буюу 01-нд архи согтууруулах ундаа худалдахыг, түүгээр үйлчлүүлэхийг хориглодог байсан. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болголоо. Ингэснээр архи, согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэхэд ямар нэг хязгаарлалтгүй болж байна.
Энэ талаараа нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын иргэдийнхээ ухамсарт итгэж байгаа. Бид бүхэн хэрэглээний соёлтой байх ёстой. Бүгдийг захиргааны аргаар, хүчлэн хааж ,эрхийг нь хязгаарласан зохицуулалтаар явахгүй. Бүх худалдаа үйлчилгээ эрхлэгчид маань иргэддээ соёлтой үйлчилээрэй. Ажлын амжилт хүсье ээ" хэмээн жиргэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.