Нийгмийн
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд улсын харцага Х.Гантулга түрүүллээ

Монгол цэргийн баяр, орчин цагийн зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан дөнгөж сая боллоо.

Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нараар манлайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат бөх, улсын харцага Х.Гантулга түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, улсын гарьд М.Бадарч үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.