
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Аюулгүй Байдлын Алба /СБУ/-ны хоёр генералыг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж, цолыг нь хураан авсан байна. Тэрбээр энэ талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын “YouTube” сувагт нийтэлсэн видео бичлэгтээ мэдэгдлээ.

В.Зеленскийн хэлснээр, Дотоод аюулгүй байдлын ерөнхий газрын дарга асан Андрей Наумов, Херсон муж дахь Аюулгүй Байдлын Албаны дарга асан Сергей Криворучко нарыг ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, тангаргаа зөрчиж, эх орноосоо урвасан гэж буруутгажээ.
“Би өнөөдөр хоёр “эсрэг баатар”-ын талаар шийдвэр гаргалаа. Одоо надад бүх урвагчидтай харьцаж байх цаг зав байхгүй. Гэвч, аяндаа тэд бүгдээрээ зохих шийтгэлээ хүртэх болно” гэж В.Зеленский мэдэгджээ.
Эх сурвалж: Interfax
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.