Б.Сумъяабазар: Спорт өрөлтийг хүмүүс харахдаа аяга өрөх л гэж хардаг

Спорт өрөлтөөр хичээллэгчдийг идэвхжүүлэх, бусдаас суралцах, бахархах боломжийг олгох, олон улсад өрсөлдөхүйц шилдэг тамирчдыг тодруулан гаргах зорилгоор “SPRING 2022" Спорт өрөлтийн улсын улирлын чансаа ахиулах тэмцээнийг Хүүхдийн Урлан Бүтээх төвийн урлагийн танхимд зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд 4-30 насны нийт 168 тамирчин 6 насны ангилалд Спорт өрөлтийн Ганцаарчилсан, Хос, Багийн 3 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тус тэмцээний шүүгч Б.Сумъяабазар ийнхүү ярьж байна. Тэрбээр "Энэхүү тэмцээний зорилго нь хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх олон улсын тэмцээнд оролцуулах зорилготой. Энэ бол улирлын аваргын тэмцээн. Цаашдаа улсын аваргын тэмцээн зохион байгуулна. Энэхүү спортыг хүмүүс харахдаа зөвхөн аяга өрдөг инээдтэй спорт гэж хардаг.
Гэтэл хүүхдүүдийн хоёр тархийг зэрэг хөгжүүлдэг, нүд гарны уялдааг сайжруулах, хурдны рефлекстэй болох гэх мэт олон давуу талтай. Монголын рекорд 6 секунд, дэлхийн рекорд 4 секунд байдаг. Энэ тэмцээнд оролцож байгаа тамирчид дээд тал нь 7 секундэд өрж дуусгаж байна гэхээр цаашдаа дэлхийн рекорд эвдэх ч магадлалтай” гэв.


























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.