Нийгмийн
ШӨХТГ-аас иргэд хилээр витамин оруулж ирэх боломж бүрдүүлж өгөхийг хүслээ

ШӨХТГ-аас Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлд санал хүргүүлжээ. Тодруулбал, витамин, нэмэлт бэлдмэл зэрэг биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувийн хэрэгцээнд зориулан улс хоорондын шуудангийн илгээмжээр дамжуулан авахыг хориглосон.
Ингэснээр үйлдвэрлэгч улс орноос хямд үнэ, бага зардлаар шууд худалдан авах боломж хязгаарлагдаж, зөвхөн Монгол Улс дахь биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуй эрхлэгчдээс худалдан авах хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлд санал хүргүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.