Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийг зорих иргэд осол, аваарт өртөх нь нэмэгдэж байна

Үндэсний их баяр наадам эхэлж орон нутаг, аялал, амралтын бүс нутгийг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж байгаагаас Зам тээврийн осол, хэргийн дуудлага нэмэгдэх улмаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирч болзошгүй байна.

Тухайлбал өнгөрөгч долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт тээврийн хэрэгсэл онхолдож жолооч нас барж, зорчигч гэмтсэн,

-Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож дөрвөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон,

-мөн аймгийн Түшиг суманд хөдөлгөөн эхлэхдээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн,

-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт тээврийн хэрэгслээс унаж нэг хүний амь хохирсон,

-Говь-Алтай аймгийн дэлгэр сумын нутагт явган зорчигчийн амь нас хохирсон,

-Завхан аймгийн Сонгино сумын нутагт автомашин онхолдож зорчигч нуруу нугасандаа гэмтэл авсан зэрэг зам тээврийн осол, хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийн хэвийн аюулгүй зорчиход анхаарч орон нутагт цагийн менежментийн дагуу 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулж, нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин явуулж байна.

Орон нутгийн замын ослын тохиолдлыг судлахад хурд хэтрүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс үүдэлтэй онхолдох хэлбэрээр осолдож хүний амь нас, эрүүл, мэнд эрсдэж байна. Иргэн танд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

uraldaj yawaad baigaa humuus boliochee bas arhi heregleed bgaa humuus

Холбоотой мэдээ

Back to top button