Нийгмийн
ХЯЗААЛАН: Шүдэлгээгээр долоо, сэрвээний өндрөөр 92, бүртгүүлээгүй таван үрээг хасчээ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлдэг уламжлалтай. Наадмын салхи хагалдаг хязаалан насанд газар газраас ирсэн 411 хурдан хүлэг бүртгүүлснээс 306 нь гарааны зурхай руу хөдөлсөн. Өөрөөр хэлбэл, 105 нь сэрвээний өндрөөсөө болж хасагдсан гэсэн үг юм.
Энэ насанд даагандаа төрийн наадам түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд мордсон. Улмаар хязаалан насны морьд барианы зурайд орж ирлээ.
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Данзандоржийн Одхүүгийн зээрд хязаалан
- Аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Ламжавын Пүрэвдоржийн хээр хязаалан
- Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайгийн уясан хээр үрээ
- Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Туваанжавын Гантөмөрийн зээрд
- Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан зээрд
Хязаалан насны морьдын уралдаанд нийт 411 морь бүртгүүлж, 306 морь барианы зурхай руу хөдөлсөн. Шүдэлгээгээр 7, сэрвээний өндрөөр 92, бүртгэлгүй 5 үрээ хасагдсан байна. Уралдааны явцад хоёр хүүхэд мориноос унасан ч бэртэл гэмтэлгүй хэмээлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр сайхан уралдуулаач даа Шинэ цагийн МОНГОЛ адуунууд шүү дээ.
Хүнээ хэзээ хэмждэг болох юм бол